Бид 2023 оны зуны захиалга авч эхэллээ!

Бид 2023 оны зуны захиалга авч эхэллээ! ⋆

* Манай аялалын багцын үнэ нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалдаг бөгөөд тус өрөөний үнэ улирлаас хамаарч өөр өөр байж болно. Бид бүх зочдод өрсөлдөхүйц үнийг санал болгохыг хичээдэг. Хэрэв танд асууж, лавлах зүйл байвал бидэнтэй холбоо барина уу.

ГЭР БҮЛ, ХОСУУДЫН БАГЦ – / 4 ХОНОГ / ХӨВСГӨЛ НУУРТ АМАРЦГААЯ

  • Эхний өдөр үдээс хойш 15:00 цагт бүртгүүлээд оройн хоолны дараа зочид одтой тэнгэрийн дор шаржигнах ил галын дэргэд цугларч дулаан нөмрөх зүйлээ нөмрөнгөө дарс шимэн мартагдашгүй үдшийг хайртай дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлж байгалийн сайхныг мэдрэх болно. Энэ үйл ажиллагаа нь цаг агаараас хамааралтай бөгөөд дарсны үнэ нь үйлчилгээний төлбөрт багтаагүй гэдгийг анхаарна уу.

  • 2 дахь өдөр зочид Хүслийн арал руу завиар аялах ба энэхүү арал нь таны мөрөөдлийг биелүүлэх нууцлаг хүч чадалтай гэгддэг. Зочид нуураар аялаж байхдаа нутгийн байгалийн үзэсгэлэнг үзэж, зам дагуух орон нутгийн зэрлэг ан амьтдыг олж харах боломжтой.

    Дараа нь уламжлалт саунд орж, нуурыг харангаа алжаалаа тайлж, амар амгаланг мэдрэх боломжтойгоос гадна нуурийн хүйтэн усанд орсноор: мэдрэлийн систем болон дархлаад маш сайнаас гадна эрдэс бодисоор хангах, бодисын солилцоог эрчимжүүлэн, дотоод эрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах эерэг нөлөөтэй юм.

    Та хүйтэн шар айраг эсвэл гүүний айраг уух боломжтой (шар айраг, гүүний айрагны үнэ нь үйлчилгээний төлбөрт багтаагүй гэдгийг анхаарна уу).

  • 3 дахь өдөр явган аялалын дараагаар та төрөл бүрийн мах болон бусад материалаас сонголтоо хийж өөрийн гараар шорлогоо амтлан шарж идэх боломжтой юм.

    Мөн та хүссэн тохиолдолд морь унах боломжтой. Морин аялал нь морь унах анхан шатны болон туршлагатай хүмүүст тохиромжтой бөгөөд таны аюулгүй байдал болон тав тухыг нутгийн уяачид хангана.

  • 4 дэх өдөр ачаагаа бэлдэж, өглөөний цайгаа уусны дараа 4 дэх өдөр ачаагаа бэлдэж, өглөөний цайгаа уусны дараа каяак завиар эргэн тойронтойгоо өөр нэг өнцгөөс танилцах ба таны хүүхдүүдэд таалагдах нь гарцаагүй бөгөөд буцах замдаа гарахын өмнө тайван орчинд Хөвсгөл нуураас явах сүүлчийн мөчүүдийг мэдрэх гайхалтай боломж юм.

ЖУУЛЧНЫ БАГЦ – 5 ХОНОГ / НҮҮДЭЛЧИН СОЁЛТОЙ ТАНИЛЦАЯ

  • Эхний өдөр үдээс хойш 15:00 цагт бүртгүүлэн амралтын газартай танилцан оройн хоолондоо орсны дараа зочид одтой тэнгэрийн дор ил галын дэргэд цугларч дарс шимэн мартагдашгүй үдшийг хайртай дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлж байгалийн сайхныг мэдрэх болно.

    Жич: Энэ үйл ажиллагаа нь цаг агаараас хамааралтай бөгөөд дарсны үнэ нь үйлчилгээний төлбөрт багтаагүй гэдгийг анхаарна уу.

  • Хүслийн арал руу завиар аялахаар өдөр эхлэх бөгөөд энэхүү арал нь таны мөрөөдлийг биелүүлэх нууцлаг хүч чадалтай гэгддэг. Зочид нуураар аялж байхдаа нутгийн байгалийн үзэсгэлэнг үзэж, зам дагуух орон нутгийн зэрлэг ан амьтдыг олж харах боломжтой. Дараа нь уламжлалт саунд орж, нуурыг харангаа алжаалаа тайлж, амар амгаланг мэдрэх боломжтойгоос гадна нуурын хүйтэн усанд орсноор: мэдрэлийн систем болон дархлаанд маш сайнаас гадна эрдэс бодисоор хангах, бодисын солилцоог эрчимжүүлэн, дотоод эрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах эерэг нөлөөтэй юм.Та хүйтэн шар айраг эсвэл гүүний айраг уух боломжтой.

    Жич: шар айраг, гүүний айрагны үнэ нь үйлчилгээний төлбөрт багтаагүй гэдгийг анхаарна уу.

  • Амралтын газрын эргэн тойронд байх гайхалтай байгалийн тогтцуудтай танилцах хоёр цагийн явган аяллаар өдрийг эхлүүлнэ. Цаашлаад Мэргэний рашаанд очих болно. Энэхүү рашаан нь хүний ходоод гэдсэнд сайн гэдэг. Цэвэр агаарт байгалийн сайханд алхах нь хүний сэтгэл зүй болоод эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Явган аяллын дараа төрөл бүрийн шарсан мах, хүнсний ногоогоор амталсан шорлог иднэ. Мөн та оройн хоолноос өмнө нууранд сэлүүрт завиар зугаалах боломжтой. Нуурын ус яг толь шиг тунгалаг дөлгөөхөн байх бөгөөд энэ нь танд илүү их тайван орчинд байх боломжийг өгнө.

  • Энэ өдөр монгол малчин ахуйтай танилцах учир малчин айлд очиж үнээ, сарлагийн сүү саах, сүүн бүтээгдэхүүн хийх аргуудтай танилцан мал аж ахуйн талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой. Монгол үндэстний нэгэн соёлын том онцлог болох морин уралдаан үзэх боломжтой. Морин уралдаанд 3-6 насны хүүхдүүд унаж уралддагаараа онцлогтой. Уналгад бэлтгэсэн морь унах боломжтой. Сургаж дадлагажуулсан учир анх удаа унаж байгаа тохиолдолд ч аюулгүй байдал сайн хангагдсан байна.

  • Хөвсгөл далайн эрэгт өнгөрөөх сүүлийн өдөр Хатгал сумын дэлгүүрээр зочилж нутгийн хүнсний брэнд бүтээгдэхүүнүүд болох хөвсгөлийн цагаан загас, утсан загасны мах, бяслаг зэрэг болон бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой. Ийнхүү худалдан авалт хийсний дараа Мөрөн хотын нисэх онгоцны буудал руу явна.

АЯЛАГЧ – 6 ХОНОГ / БАЙГАЛИЙГ МЭДЭР

  • Эхний өдөр үдээс хойш 15:00 цагт бүртгүүлээд оройн хоолны дараа зочид одтой тэнгэрийн дор шаржигнах ил галын дэргэд цугларч дулаан нөмрөх зүйлээ нөмрөнгөө дарс шимэн мартагдашгүй үдшийг хайртай дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлж байгалийн сайхныг мэдрэх болно. Энэ үйл ажиллагаа нь цаг агаараас хамааралтай бөгөөд дарсны үнэ нь үйлчилгээний төлбөрт багтаагүй гэдгийг анхаарна уу.

  • Байгалийн сайханд төрөл бүрийн бэлчээрийн малын шарсан мах, хүнсний ногоогоор амталсан шорлог идсэний дараа нь нуурын эрэгт байрлах саунд орж, нуурыг харангаа алжаалаа тайлж, амар амгаланг мэдрэх боломжтойгоос гадна нуурын хүйтэн усанд орсноор: мэдрэлийн систем болон дархлаанд маш сайнаас гадна эрдэс бодисоор хангах, бодисын солилцоог эрчимжүүлэн, дотоод эрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах эерэг нөлөөтэй юм.

    Та хүйтэн шар айраг эсвэл гүүний айраг уух боломжтой (шар айраг, айргийн үнэ нь үйлчилгээний төлбөрт багтаагүй гэдгийг анхаарна уу).

  • Хүслийн арал руу 3 цагийн явган аялал хийн очих ба энэхүү арал нь таны мөрөөдлийг биелүүлэх нууцлаг хүч чадалтай гэгддэг. Явган аялал хийх нь байгалийн тогтцыг илүү мэдрэх боломжийг олгох бөгөөд замын дундаа хооллох, амрах, нутгийн үүх түүхүүдийг сонсох боломжтой. Хүслийн хаднаас буцахдаа завиар амралтын газар луугаа буцах боломжтой.

  • Энэ өдөр монгол малчин ахуйтай танилцах учир малчин айлд очиж үнээ, сарлагийн сүү саах, сүүн бүтээгдэхүүн хийх аргуудтай танилцан мал аж ахуйн талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой. Монгол үндэстний нэгэн соёлын том онцлог болох морин уралдаан үзэх боломжтой. Морин уралдаанд 3-6 насны хүүхдүүд унаж уралддагаараа онцлогтой. Уналгад бэлтгэсэн морь унах боломжтой. Сургаж дадлагажуулсан учир анх удаа унаж байгаа тохиолдолд ч аюулгүй байдал сайн хангагдсан байна.

  • 30 минутаар каяак завиар аялан нуурын дунд байрлах “Хүй Толгой ” арал руу очно. Арал дээр очсоноор цэнгэг нуурын дунд өдөр тутмын амьдрал, асуудлуудаас холдон өдрийн хоолоо идэх нь танд илүү шинэлэг мэдрэмжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Оройн хоолны цагаас өмнө амралтын газартаа буцаж очно.

  • Хөвсгөл далайн эрэгт өнгөрөөх сүүлийн өдөр Хатгал сумын дэлгүүрээр зочилж нутгийн хүнсний брэнд бүтээгдэхүүнүүд болох хөвсгөлийн цагаан загас, утсан загасны мах, бяслаг зэрэг болон бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой. Ийнхүү худалдан авалт хийсний дараа Мөрөн хотын нисэх онгоцны буудал руу явна.

    (*Дээрх хөтөлбөр нь цаг агаарын нөхцөл байдал, үйлчилгээний хүртээмж зэрэг хүчин зүйлээс хамаарах болохыг анхаарна уу. Бид таны хүссэн хөтөлбөрийг хангахын тулд чадах бүхнээ хийх болно. Мөн үйл ажиллагааг буцаан олгохгүйгээр цуцлагдаж, өөрчлөгдөж болохыг анхаарна уу.)