20200719_130108277_iOS.jpg

“I’VE long believed that Mongolia, among wild countries, is the Last Best Place”

— The Economist magazine, 2009

Хөвсгөл нуурын нам гүмхэн, үзэсгэлэнт тогтоц бүхий онгон дагшин байгальд орших манай гэр бүлийн Далай ээж амралтын газар сонирхолтой түүхтэй бөгөөд анх 1980 онд  коммунист нийгмийн үед хүүхдийн пионерын зуслан болон байгуулагдаж байсан юм. Монгол орон ардчилсан зах зээлийн нийгэмд шилжсэний дараагаар 1998 оны үед олон нийтийн дуудлага худалдаагаар бидний өвөө буюу Ламжав нь  авч байсан түүхтэй.

Тэр цагаас хойш манай амралтын газар нь ихэвчлэн гэр бүл, найз нөхөддөө зориулсан хувийн зуслан болгож ашиглаж ирсэн хэдий ч бид энэ хугацаандаа Кувейт улсын Шейх Нассех Сабах Аль-Ахмад, Аль-Сабах, Ажаа гэгээнтэй, Ерөнхий сайд асан С.Батболд, түүхч Баабар зэрэг Монгол төдийгүй дэлхийн нэр хүндтэй олон зочид төлөөлөгч нарыг хүлээн авч байсан нь манай амралтын газрын хувьд нэр төрийн хэрэг байсан юм.

Бид энэ жил Хөвсгөл нуурийн үзэсгэлэнт байгалийн тогтоцыг дэлхий дахинд хуваалцах хүсэлдээ хөтлөгдөн олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулах гэж байгаадаа баяртай байна. Хүрэлцэн ирж буй зочиддоо монгол үндэсний хоолоор үйлчилж, морин аялал, өвөрмөц тогтоц бүхий газруудаар аялах, ууланд явган аялал хийх, нууран дээр  дугуй унах зэрэг таны аяллын хамгийн сонирхолтой дурсамжийг бүтээх олон төрлийн сонирхолтой зүйлсийг санал болгож байна.  Мөн амрагч өөрийн хүсэлтээр амралтын газрын ойр орчимд нуурын эрэгт илүү тайван цагийг өнгөрөөн амрах боломжтой.

Хөвсгөл нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Энэ нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Төв Азийн цэвэр усны нөөц, үзэсгэлэнт цэнхэр сувдыг нутгийн иргэд амьдрал тэтгэгч хэмээн бэлгэдэн Далай ээж хэмээн нэрлэсэн байдаг.

Бид 2023 оны зуны захиалга авч эхэллээ!

Бид 2023 оны зуны захиалга авч эхэллээ! ⋆